Цэс

Танилцуулга

2017-03-11 - Танилцуулга
Танилцуулга

Тус сургууль нь 1948 онд 2 багш 60 сурагчтайгаар анх байгууллагдаж өдгөө 70  жилийн түүхтэй багш сурагчдын амжилт арвинтай, бахархах зүйл олонтой сургууль юм.

Манай сургууль энэ хичээлийн жилд 307 суралцагчтай, 36 багш, ажиллагсадтай сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаагаа зохион байгууллаа. Багш, ажиллагсдаас магистрын боловсролтой 2,  тэргүүлэх зэрэгтэй 2, заах аргач зэрэгтэй 7, мэргэжлийн багш нараар бүрэн хангагдан ажиллаж байна.

Мөн Японы улсын Засгийн газрын “Өвсний үндэс хөтөлбөрийн санхүүжилтаар  хэрэгжсэн 40 ор бүхий сурагчдын дотуур байранд багийн малчин өрхийн болон Баянтүмэн тасгийн ажиллагсдын хүүхдүүд сурч, хүмүүжиж амьдарч байна.

Тус сургууль нь  Хэрлэн сумын 8-р багийн нутаг дэвсгэрт  Чойбалсан хотын төвөөс 10 гаруй км зайтай оршдог, Баянтүмэн тасгийн төмөр замын ажилтан, ажиллагсад, хамран сургах тойргийн иргэд, малчин өрхийн хүүхдүүдийг хамруулан сургадаг.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн